Хоёр хүн барьцаалан таван сая төгрөг нэхжээ

Буутай этгээд хоёр хүн барьцаалж, гэрийнхнээс нь таван сая төгрөг нэхэмжилсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал Чулуун-Овооны автобусны буудлын орчмоос "Соната-2" маркийн автомашинд гар өргөн сууж, жолоочид буу тулган Налайх явахыг шаардан, замдаа “Ургах наран” хорооллын орчимд зам дээр гар өргөж зогссон Б-г авсан аж.
Ингээд тэднийг ар гэрийнхэн рүү нь утсаар яриулж, таван сая төгрөг утсаар нэхэж, Налайх дүүргийн Шандын энгэр гэх газарт авчирч өгөхийг шаардсан байна. Энэ хэргийн талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлсэн юм байна. Хэргийг тодруулаад эргэн мэдээлэх болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ