Хоёр дэд сайдын өдөр, шөнө шиг мэдээ

Монгол Улсын татварын тогоонд юүлж байдаг хоёр төрлийн шингэн байдаг. Хоёулаа онцгой албан татвартай. Нэг нь согтууруулах ундаа, нөгөө нь нефтийн бүтээгдэхүүн. Жил гаруйн өмнө түлш, шатахууны үнэ нэгэн шөнийн дотор явган хүн унаж тустал 260 төгрөгөөр огцом нэмэгдсэн. Энэ хуйвалдааныг 2012 оны нэгдүгээр сарын 6-ны баасан гаригт ажил тарангуут 18 цагаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Б.Ариунсангийн өрөөнд 21 цаг 30 минут хүртэл 15 хүн хуралдаж хийсэн гэдэг. Албан ёсоор хэлбэл 2009 онд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тушаалаар байгуулагдсан Нефть бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнэ тогтоох комиссын хурал юм байна. Хуралд Б.Ариунсангаас гадна Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, бензиний үнэ нэмэхэд эхэндээ нэр цэвэр явсан “Петровис”, “Сод Монгол”-ын төлөөлөгчид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “хоёр мануухай” болон мэдээж “Шунхлай”, “Петрожамп” зэрэг компанийн 15 хүн хор найруулахад оролцжээ. Хурлыг хааж Б.Ариунсан хэлэхдээ, үнэ нэмэх шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлттөй холбоотой гэж ойлголоо.Аи-80 бензинийг 1850, Аи-92-ыг 1885, дизель түлшийг 1855 төгрөгөөс хэтрүүлж болохгүй шүү.Компаниуд үнэ нэмсэн тайлбараа сонин хэвлэлээр аятайхан хийгээрэй гэжээ.Харин дараахан нь дэд сайд нефтийн компанийнхан манай өрөөнд дайрч ороод шахалт үзүүлсэн гэж байхад нөгөөдүүл нь төрийн сайд дуудаагүй бол ажил тарахад бид өрөөнд нь дайрч орохгүй ш дээ хэмээн уснаас хуурай гарсан юм.
Саяхан УУл уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, тавдугаар сараас шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна.Манай нефть импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорусь зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулсан. “Чайна Ойл” компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн өргөтгөл өнгөрөгч аравдугаар сард ашиглалтад орсон тул манайх тус компаниас газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор хэлэлцээ хийлээ.Ингэснээр “Чайна Ойл” компаниас сар бүр бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх гэрээг “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компани байгуулсан. Гэрээний гол онцлог нь “Чайна-Ойл” нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экпортлож байгаа түүхий тосны үнийг суурь болгосон томьёлолд үндэслэн харилцан тохиролцсон гэж хэлж болно. Тиймээс “Чайна-Ойл” компаниас багадаа сард 4000 тонн бүтээгдэхүүн авна.Цаашид 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан гэсэн гэгээтэй мэдээ дуулгав.
Ийнхүү өмнөх болон өнөөдрийн Засгийн газрын нефтийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан хоёр дэд сайдын нэг нь түлш шатахууны үнэ нэмэх хор найруулж суусан байхад нөгөөх нь бууруулах сайхан мэдээ дуулгадаг юм байна. Сүүлийн үед ОХУ-ын Роснефть компанитай хангамж, үнийг тогтворжуулах талаар идэвхитэй хамтран ажилласны үр дүнд тус компаниас бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлийн үнэд суурилсан аргачлалаар тооцох саналаа ирүүлжээ. Эднийхээс нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ сүүлийн хэдэн сард бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өндөр байсны улмаасоны эхний улиралд “Роснефть”-ээс гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тн бүтээгдэхүүн авах ёстой боловч дотоодын компаниуд 64 мянган тн-ыг авсан байна. Өнгөрсөн сард манай импортлогчид “Роснефть”-ийн үнийн томъёоллыг хэлэлцэж, бүтээгдэхүүний үнийг тодорхой төвшинд буулгах санал тавьсны дагуу судлаад хариу өгөхөөр тохирчээ.
Өмнө нь үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн импортлогчдод Засгийн газраас 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан боловч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагвынхан хэрэгсэхгүй болгосныг шинэ дарга О.Магнай сэргээж, зах зухаас нт хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ бол хүүхдийн 36 цэцэрлэг барих мөнгө.
Ер нь нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд Монголын зах зээлээс мөнхийн дундаршгүй ашиг унагаж байдаг.Бидний жилийн хэрэгцээ 800 мянга гаруй, сайндаа нэг сая тонноор хэмжигдэнэ.Тэдний зөвхөн нуусан цэвэр ашиг 100 мянга гаруй тоннын борлуулалттай тэнцэнэ.Яагаад гэвэл манай ганцхан гадаад түнш ОХУ түлш, шатахуунаа Монголд тонноор тооцож нийлүүлдэг байлаа.Гэтэл нэг тонн (1000 л) шатахууныг жижиглэн худалдаалахад 1150-1300 литр болдог.Тонн тутмаас дунджаар 200 литрийг саадаг юм бол таван тонноос нэг тонн тунаж үлдэнэ.Хөндлөнгийн хэн ч мэдэхгүй, дэлхийн жишгээс ангид ийм наймаа Орос, Монгол хоёрын хооронд л хийгддэг байж.Тийм ч учраас бүр Москвагийн цаанаас заримдаа зөөж байна хэмээх гомдлын цаана хилийн дээс даваад л авч болох хятадууд нефтийн бүтээгдэхүүнээ литрээр тооцож экспортолдогт оршино.Хэнбугай ч үүнийг одоо хэр хэмжих нь байтугай тооцож зүрхлэхгүй.Кувейтээс бэлэглэсэн түүхий нефтийг боловсруулахыг хүсэхгүй байгаа нь импортлогчдын ашиг сонирхолд нийцсээр ирсэн.
Одоо шатахуун импортлох саалийн үнээ нэмэгдэж, “Роснефть”-ийн аманд тэр бүрий багтаад байхгүй болсон нь О.Эрдэнэбулган сайдыг бензиний үнэ 50 төгрөгөөр хямдарна гэж хэлэхэд хүргэв.
//
//
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ