Өсвөр насны охид хүчтэй эм ууж, амиа хорлохыг завдлаа

16 настай охин уналт таталтын үед хэрэглэдэг эм 80 ширхэгийг ууж, хордоод ЭХЭМҮТ-д өнгөрсөн долоо хоногт хүргэгдэн иржээ. Гүн хордлогын улмаас охин ухаан алдаж, бөөрний дутагдалд орсон байна. Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийнхан түүний ходоодыг угааж, хиймэл бөөрний аппаратад оруулан тасралтгүй эмчилсний ачаар охин гурав хоногийн дараа ухаан орсон гэнэ. Мөн түүнтэй ижил төрлийн эм 40 ширхэгийг уусан өсвөр насны охин тус эмнэлэгт ирж яаралтай тусламж авсан байна. Охидын бие сайжирсан тул энэ долоо хоногт эмнэлгээс гаргахаар болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ