Далан давхрын оршуулгад гарсан галыг санаатай тавьсан байж болзошгүй


Өчигдөр 21.00 цагт Далан давхрын оршуулгад гал гарчээ. Галын голомтод Чингэлтэй дүүргийн гал унтраах аравдугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын унтраасан байна. Гал тус оршуулгын газарт баригдаж буй цахилгаан станцын баруун хойно гарчээ. Оршин суугчид галыг эхэндээ хог шатаж байна хэмээн харсан учраас тоогоогүй байна. Учир нь 18.00 цагийн үед 5-6 хүн гал гарсан газарт юм асгаад байсан аж. Тиймээс галыг санаатай тавьсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ