“UBS Music video awards-2013”-ын шилдгүүд өнөөдөр тодорно

“UBS Music video awards-2013” наадам өнөөдөр 16.00 цагт Соёлын төв өргөөнд улаан хивсний ёслолоор эхэлнэ. Рок попын уран бүтээлчид нийт 14 номинацид шилдгүүдэд өрсөлдөх бөгөөд нийт 80 гаруй уран бүтээлөрсөлдөж байгаа юм. Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах уг ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болсон тухайгаа дуулгаад байгаа билээ.

Рок, попынхон энэ үдэш

  • Шилдэг санаа
  • Шилдэг зураач
  • Шилдэг имиж бүрдүүлэлт
  • Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип
  • Эрэгтэйхамтлаг, дуучны шилдэг клип
  • Шилдэг эвлүүлэгч, графикдизайн
  • Шилдэг хамтарсан клип
  • Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
  • Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип
  • Рокхамтлаг дуучдын шилдэг клип
  • Шилдэг зураглаач
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг продюсер
  • Оны шилдэг клип гэсэн 14 номинацид шилдгээ тодруулах юм.

Түүнчлэн, уран бүтээлчдийг нэмэлт шагнал хүлээж байгаа бөгөөд энэ бол “UBS Music” телевизийн нэрэмжитшагнал юм. Уг шагналын эзэн New-York хотод болох алдарт дуучин Вeyonce-гийн тоглолтыг үзэх“VIP”тасалбарыг гардан авах нь ээ. Мөн Youtube хуудсанд хамгийн их хандалттай клипийг шалгаруулан урамшуулах зэрэг гэнэтийн бэлгүүд олонтой гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ