Яг секс хийх гэтэл чадахаа больчихсон

Би одоо 25-тай сексийн зөв энгийн хандлагатай залуу. Би сүүлийн жил гаран хугацаанд гадаадад байсан. Ирээд нэг бүсгүйтэй үеэрхэж байна. Түүндээ маш их хайртай, бид хосууд ч гэсэн бэлгийн харьцаанд хараахан орж амжаагүй байгаа.

Найз бүсгүй маань сексийг хойш тавьдаг байсан. Гэтэл саяхан надтай секс хиймээр байгаагаа гэнэт хэлээд бид хийхээр болсон ч би гэнэт хийж чадахаа байчихсан. Яагаад ч эрхтэн маань босохгүй, би бүр ичээд эвгүй байдлаасаа гарч чадахгүй болчихсон. Одоо би найз бүсгүйтэйгээ дахинсексийн талаар ярьж ч чадахгүй байна. Ингээд орхиж болохгүй ч гэсэн би өөртөө итгэлгүй энэ байдлаасаа нэг л гарч чадахгүй байна. Яавал дээр вэ.

Сэтгэлзүйч:

Таны хувьд гэнэтийн шийдвэр байсан учраас цочролд орсон байна. Та өөрийнхөө тааламжтай үед, хүсэж байж сексийн харилцаанд орно гээд гүн бат бодчихсон байснаасаа болоод ийм байдалд орсон гэсэн үг. Гэхдээ энэ тийм ч удаан үргэлжлэхгүй учраас санаа зоволтгүй. Та хоёр удаан хугацаанд үерхсэн ч сексийн харилцаандаа нээлттэй биш байснаас болсон байх.

Үүнээс гадна та өөрөө сексийн харилцаанд ороогүй удсан байсан чинь нөлөөлсөн. Та дараагийнудаад тайван бөгөөд нэлээнсайн оршилтойгоор оролдож үзэхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ