Морин хуурын чуулгынхан Японд "гайхуулав"


Улсын филармонийн Морин хуурын чуулгынхан энэ сарын 13-25-нд Японы Токио, Осака, Шига, Окаяами хотод шилмэл бүтээлийн тоглолтоо сонирхуулаад иржээ. Тэд Япон улс дахь манай улсын өргөмжит консул Сато Норикогийн урилгаар ийнхүү тоглосон бөгөөд тоглолтод морин хуурчдаас гадна Ардын жүжигчин, дуучин А.Долгор, Ш.Чимэдцэеэ нар оролцсон байна.
“Япончууд морин хуур хөгжмийг сонирхон сонсож, бас олон хүн хөгжимдөж сурч байна. Сарын өмнө япон морин хуурчдын уралдаан болсон. Энэ удаагийн тоглолтыг манай Морин хуурын чуулгын байнгын болон шинэхэн үзэгчид олноор ирж сонирхлоо” гэж тус чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяа ярилаа.
Морин хуурын чуулгынхан тус улсад 16 дахь жилдээ тоглолтоо хийсэн ч 2007 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ явсан нь энэ аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ