Улсын хилээр 18 кг алт нууж гаргахыг завдав

Өчигдөр улсын хилээр алт нуун гаргах гэж байсан этгээд баригдав. Тодруулбал Замын Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд өчигдөр өглөө 18 кг алт нууж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байжээ.
Үүнийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд үйлдэл дээр нь таслан зогсоосон бөгөөд ТЕГ-аас шалгаж байгаа ажээ. Хэрэгт одоогоор дөрвөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ