Т.Амина удахгүй тоглолт хийнэ

Хар багаасаа дуулж хуурдаж, Монголын 21 аймгаараа аялан тоглолт хиж байсан чамгүй авьяаслаг дуучин Т.Амина шинэхэн цомгоо бэлэн болгожээ.

Цомогт сүүлийн үед залуусын дунд хит болоод буй 10 шилдэг дуу багтсан бөгөөд удахгүй цомгийнхоо баяр, тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэнэ шүү.

Т.Амина одоо Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж буй тэрээр өнгөрсөн жил Буриадын нийслэл Улаан- Үд хотод жил бүр зохиогддог “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, гран-при хүртсэн юм. Мөн “Universe best songs” наадамд оролцож, өөрийн авьяас, хоолойн чансааг харуулсан шилдэг 25 оролцогчийн нэг билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ