1000 ширхэг тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт ДГО 01-66 улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлэн, таслан зогсоосон байна.
1000 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ