Номхон морь мэт ноолж, тоолж “зовоох” болов уу

Германы эрдэмтэн Меллер харамсан “Бид сүнсийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөө үеийн анагаах ухаанд маш том алдаа гаргажээ” гэж хэлсэн бол эртний Энэтхэгийн Аюурведийн сургаальд “Орчлон гэгч оюун ухаанаар дүүрэн” гэсэн нь бий. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр сүнс нь хүний биеэс тусгай орших оюун ухаан мөн гэсэн үг. Тиймээс энэ нь мөнх оршдог нь бидний үхлийн дараах амьдрал буюу.

Алдарт “Нууц товчоо”-ны 21-р зүйлд Алунгуа эх ийн хэлсэн нь бий. “Би таван хүүхэдтэй. Бэлгүүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахан төрүүлэв? Хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх нь ч зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвэлд минь шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар, сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарч одно. Дэмий яахин өгүүлнэ вэ? Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз”. Ингэж хэлээд домог мэт тарж түгсэн таван сумны учрыг гарган эвтэй найртай байхыг сургамжилсан байдаг.

Ямар ч болтугай Алунгуагийн үг нэгийг бодогдуулна. Тэр гурван хүү тэнгэрийнх байна уу, хэн нэгний сүнс ямар нэгэн гэрлээр дамжин түүний биед шингэн оршсон нь тэр үү. Энэ бол миний л бодол юм. Тэгэхээр Буддын эх Мая, Христос бурхны эх хутагт дагина Мария, манай Алунгуа нарын домогт дээд тивээс доод тивд хүмүүсийн заяасан тухай буюу сүнс ямар нэг гэрлээр дамжин ирдэг байх магадлалтай.

Сүнс гэж чухам юу вэ. Түүний мөн чанар юунд оршдог вэ. Сүнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хүний биед нэвтэрч, хүнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татсаар байдаг билээ. “Арлын орон япон сүнс ихтэй гэдэг ч солонгосын телевизээр байнга сүнсний тухай нэвтрүүлэг гараад байхаар энд бас байдаг байх гэж бодоод байх юм” гэж солонгост ажилладаг ах маань ярьсан.

Нээрээ л Цагаан ханбугтэй, урт хар шулуун устэй, цагаан царайтай эмэгтэй хүн хөшигний цаана зогсож байх, эсвэл эргээд харахад өрөөний буланд агаар дээр тогтож байхдүр зураг бүхий сүнстэй баримтат нэвтрүүлгүүд үзээд байвал их бий. Гэхдээ зарим тохиолдолд сүнстэй таарсан хүний яриаг үнэмшихгүй байхийн аргагүй байдаг. Ахын ярьж байгаагаар түүний таньдаг гурван залуу шөнө архи ууж байгаад гадаа гарч ойролцоох нэгэн сааданд сууж байсан гэж байгаа юм. Тэгээд нэг залуу нь зугээр л ойролцоох орц руу хаалгаар нь орж, доош подволын шат руу шагайсан чинь өөдөөс нь нэг эмэгтэй хүн аймаар муухай чанга хашгирч гэнээ. Өөрөө айгаад муухай орилоод хар хурдаараа нөгөө хоёр дээрээ ирээд тэнд нэг эмэгтэй хүн аймаар чанга ориллоо гэсэн чинь нөгөө хоёр нь юу ч сонсоогүй гэж. Архи нь гарсан тэрээр нэг хэсэгтээ л айсан гэж ярьсан гэсэн. Солонгост хэдэн жил амьдарсан болохоор манай ах худлаа хэлэх хүн бишээ. Тэгээд бодохоор сүнс байдаг байх нь.

Биднийг дунд сургуулийн хүүхэд байхад сүнс хийгээд хий үзэгдлийн тухай хүмүүс төдийлөн мэддэггүй ихэд нууцлаг байж дээ. Магадгүй социализмын үеийн үзэл сурталтай ч холбоотой байсан биз. Энэ талаар мэддэг эсхүл сүнстэй тааралдсан хүн юу ч мэдэхгүй царайлан амаа хамхиж явдаг байсан нь тодорхой. Тэгэхээр сүнс, хий үзэгдэл гэдэг хаалттай нийгмийн далд сэдэл байсан юм.

Харин өдгөө энэ талаар хүмүүс их сонирхож, тэр бүү хэл хотын захын хорооллын гудамжаар ч, айлын хашаанд үдшийн бүрэнхийгээр хий үзэгдэл бүртэлзэн явахыг харсан хүмүүс олширсон байх юм. Сүнс судлаач зарим эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд “Хүн нас барсны дараа сүнс нь гэр орноороо эргэж, хэн нь өөрийнх нь тухай харамсан гашуудаж байгаа эсхүл хэн нь огт тоохгүй байгааг харж зогсдог тухай” бичсэн байх нь олонтаа.

Харин шашны сургаальд талийгаачийн араас их гашуудаж уйлбал төрлөө олоход нь саад болж төрүүлнэ гэдэг. Сүнс өөрийгөө нас барсныг мэддэггүй бөгөөд үнсэн дээр хөлөөрөө гишгэж байж хөлнийх нь мөр гарахгүй байгааг хараад би чинь ертөнц сольжээ гэж үнэмшдэг аж. Сүнснүүд янз бүрийн хэлбэр дүрстэй байдаг гэнэ. Тэгэхлээр сүнс хий үзэгдэл, нөгөө ертөнцийнхөнд ч өөрийн гэсэн жаяг байдаг байх нь. Түүнээс гадна сүнстэй холбогдож, тэдний хэлээр ярьдаг хүн ч байдаг байна.

Миний сонссоноор Америкийн эрдэмтэд торгон мэдрэмжтэй багажаар талийгаачийн сүнсийг хэмжихэд 2.5-6.5 грамм гэж барагцаалсан бол Оросын эмч нар сүнсийг өндөг шиг хэлбэртэй гэсэн тодорхойлолт гаргажээ. Ямартай ч өнөөдөр сүнсийг гартаа барилаа гэж сонсогдоогүй л байгаа нь үнэн. Хэрэв тэгвэл хүн сүнсийг номхон морь мэт ноолж тоолж “зовоох” болов уу.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ