Тарваганы арьс хилээр гаргахыг завсан хэрэгт эрүү үүсгэн шалгахаар болжээ

Өчигдөр Замын-Үүд дэх Гааль дээр ДГО 01-66 улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарав.

Энэ нь зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тул гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох аж.

Тиймээс Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ