"Улаанбаатарын үдэш" тоглолт өнөөдөр болно

Хийлч Дээгийгийн зургаа дахь бие даасан "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолт өнөөдөр 19.00 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд болно. Тэрбээр энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын зэрэгцээ уянгын бус транс хөгжим оруулсан, шинэлэг тоглолтыг үзүүлэх гэнэ.
Сонирхуулахад "Улаанбаатарын үдэш" тоглолтынхоо дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ