"Гоёл-2014"-ийн шилдгүүд тодорно

"Монголын дизайнеруудын холбоо", "Шилмэл загвар" компаниас жил бүр уламжлал болон тэмдэглэсээр ирсэн "Гоёл-2014" наадамэнэ сарын 30-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд “Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “Топ” модель гэсэн гурван үндсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм.

тус агентлагаас уламжлал ёсоор энэ сарын 26-28-нд “Blue sky” цамхагт загварын долоо хоногоо толилуулан, наадамд өрсөлдөж байгаа хувцас дизайны үйлдвэр, урлан болон дизайнеруудын шинэ коллекциудыг олны хүртээл болгосон.

Энэ жилийн “Гоёл 2014” наадамд “Сити” дээд сургууль, “Дархан минж”, “Master shoes”, “Мон үйл”, дизайнер н.Нармандах, н.Долгормаа, “Bess tailor”, “Lux cashmere”, “Говь-Эрдэнэ” компани, “Тогтуухай” хүүхдийн коллекц, дизайнер Н.Цоггэрэл, н.Бадрах, н.Түвшинзаяа, н.Дөлгөөн, “Аяс кашмер”, “Шилмэл загвар” компани, “Moda & Art”, “Орчиг” компани, “Андууд” загварын хамтлаг, дизайнерУндраа, Л.Мөнгөнцэцэг, Т.Нэргүй, Энхболд, Ганчимэг нарын загварыг наадамд өрсөлдөж буй “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч тайзнаа амилуулсан юм. Түүнчлэн энэ жилийн “Гоёл” наадамд БНХАУ-аас болон Хөх хотод ажиллаж байгаа монгол дизайнер Түвшинзаяа шинэ коллекциороо өрсөлдөж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ