Шинэ Баянлиг сумын нээлт ирэх сард болно

Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл дуусч байгаа бөгөөд ирэх сард нээлтээ хийх аж.
Баянлиг сумын хувьд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн “Шинэ сум” төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ