Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Өнөө жил энэ хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Монгол орны долоон өрх тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй боловч нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн гуравны нэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь боловсрол эзэмших, ажил олох, олон нийтийн ажилд оролцох эрхээ эдэлж чаддаггүй, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоо тэдний хувьд хаалттай байдаг аж.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ