Жирэмсэн байхдаа сүрчигнээс татгалзсан нь дээр

Бүсгүйчүүд санаж явахад илүүдэхгүй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Жирэмсэн байх хугацаандаа аль болох сүрчигнээс татгалзаж байх нь олон талын тустай ажээ. Сүрчигэнд агуулагдах химийн бодис бие арьсан дээр шууд цацдаг учраас биед шимэгдэх нь ч хурдан байдаг байна. Бага насны хүүхдүүд болон урагт энэ нөлөө нь их байдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэртэй ус хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг аж.
Сүрчигний найрлагад формальдегид, толуен, метилен хлорид, бензальдегид, фталатууд гэх мэт олон төрлийн химийн бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд нь амьсгалын зам, мэдрэлийн тогтолцоо болон нөхөн үржихүйн тогтолцоонд олон зовиур, шаналгааг үүсгэдэг төдийгүй хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ.
Зөвхөн үнэртэй ус гэлтгүй агаар цэвэршүүлэгч, шампунь, биеийн тос, саван гээд бүгд л янз бүрийн химийн бодисуудад дээрх бодисууд агуулагддаг аж. Тиймээс жирэмсний хугацаандаа аль болох сүрчигнээс татгалзаж байхыг зөвлөж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ