Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо жүдогийн "Их дуулга" тэмцээн болж байгаа. Өнөөдөр улсаа төлөөлж, Олимпийн аварга, Лондоны олимпийн наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяр Токиогийн татамид гарч зодоглоод хүрэл медаль хүртлээ.

Энэ тэмцээн бол олимпиос хойш оролцож байгаа хоёр дахь тэмцээн нь аж. Н.Түвшинбаяр аварга А хэсэгт багтаж, эхний тойрогт Солонгосын бөх Шим Жи Хог ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт эзэн орны бөх Тацуки Масубичиг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны номер нэг Чехийн Лукас Крпалект ялагдсанаар торгуулийн барилдаан хийх хэрэгтэй болсон.

Торгуулийн тойрогт манай бөх Оросын Сергей Самоловичтэй тулсан ч туршлага заан ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялснаар ямархан чансаатай тамирчин бэ гэдгээ харууллаа.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ