Ж.Батзанданг ТЕГ-аас мөрджээ

Тагнуулын ерөнхий газрын УБЦ 08-26 дугаартай машин УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөрдсөн гэнэ. Энэ тухай Ж.Батзандан твиттер хуудастаа “ТЕГ-ын УБЦ 08-26 дугаар бүхий машинтай залуус намайг өдөржингөө дагав. Юу хүссэн юм бол... Энэ машин ТЕГ-ын машин болох нь тогтоогдлоо, дагаж тагнах болсон шалтгаанаа тайлбарлах биз. Ирэх нэг дэх өдөр ТЕГ-ын даргаас албан ёсоор тайлбар авна. Би талбай дээр олон жил жагсаж явсан болохоор тагнуулынхныг анддаггүй, бас олон жил шалгуулж, тагнуулсан хүн болохоор эд нарыгаа таних юм. Уг нь ч манай ТЕГ сайн ажилладаг юм. Иргэдийг дагаж мөрдөх бол хуультай. Манай Тагнуул, цагдаа гэх мэт байгууллагууд гvйцэтгэх ажил хийх нэрийн дор иргэдийн эрхийг их зөрчдөг. Иймээс энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг шинээр эргэж харна. Илрэхгvй байгаа олон гэмт хэрэг гvйцэтгэх ажлын хvрээнд хийгдсэн байдаг” хэмээн бичжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ