15 машины цонх хагалж, эд зүйлийг нь хулгайлжээ

Өнгөрсөн бямба гаригт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр аравдугаар хорооллын “Golden park” хотхоны зогсоолд байрласан 15 машины цонх хагалж, эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Уг зогсоол нь ил зогсоолтой, ямар ч хамгаалалтгүй учраас машины хулгайн хэрэг их гардаг аж. Одоогоор хэргийг БГД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж байна.

Б.Бат-Орших

СЭТГЭГДЭЛ БИЧИХ