Нурангид боогдсон таван хүнийг аварлаа

Өчигдөр 23.50 цагт Налайх дүүргийн онцгой байдлын албанд уурхайд хүн дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу газар дээр нь шуурхай очиход нүүрсний амнаас хойш 50 метрийн зайд нуранги үүсэж, хүмүүс цаана нь боогдсон байжээ. Аврагчид шуурхай ажилласаны үр дүнд шөнийн 02.00 цагт нурангид боогдсон таван хүнийг аварсан байна. Азаар хүний амь эрсдээгүй байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ