Шинэ "Топ модель" С.Ариунбилэгийн зурагнуудаас

Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал 14 дэх "Топ модель"-ийн өргөмжлөлийг “Гоёл 2013” наадмын "Шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийн эзэн, монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг хүртсэн билээ.
С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж, мөн “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” гэх мэт олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ