ШШГЕГ-ын ажилтанг буудаж хөнөөжээ

Өчигдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн залуу гэр бүлийн өмчийн маргаанаас үүдэж хоёр хүн буудсаны нэг нь нас барж, нөгөөх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.
Эхнэрээсээ салахаар шийдсэн залуу шүүх эхнэрт нь дийлэнх хөрөнгийг нь үлдээхээр шийдвэрлэснээс үүдэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд тухайн шийдвэр гаргасан ШШГЕГ-ын ажилтан болон эхнэрийнхээ хамаатанг бууджээ. Улмаар ШШГЕГ-ын ажилтан газар дээрээ амиа алдсан бол эхнэрийнх нь хамаатны биеийн байдал маш хүнд байгаа аж. Гэмт хэрэгтнийг одоогоор баривчлаагүй байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ