Ашиглах хугацаа нь дууссан машиныг манайх дахин боловсруулна

Манай улс ашиглалтаас гарсан машиныг дахин боловсруулдаг болохоор өнгөрсөн оноос судалж эхэлжээ. Улмаар урьдчилсан байдлаар ТЭЗҮ гаргах, сургалтын төв барих, үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардагдах нэг сая ам.доллар гаргахаар болсон бөгөөд ирэх оноос ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Эмээлтэд баригдахаар болоод байгаа энэ үйлдвэр 50 мянган машин дахин боловсруулах хүчин чадалтай. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт жилд 15 сая орчим долларын цэвэр ашиг оруулахаар байгаа гэнэ. Машинаас гадна хөргөгч, телевизор, ус буцалгагчийг дахин боловсруулах гэнэ. Мөн 1000 гаруй хүний ажлын байр бий болох аж.
Цогцолбор нь машин дахин боловсруулах үйлдвэр, сургалтын төв, ажилчдын орон сууц, оффисын байр, дулааны жижиг цахилгаан станцаас бүрдэнэ. Дахин боловсруулах үйлдвэр нь машин хүлээн авах, задлах, ялгах, ашиглах боломжтой сэлбэгийг засах гэх мэт бүтэцтэй байна. Нийт цогцолборт 38 орчим сая ам.доллар шаардлагатай бол машин дахин боловсруулах үйлдвэр байгуулахад зургаан сая ам.доллар хэрэгтэй юм байна. Түүнчлэн ашиглалтын хугацаа дууссан машиныг иргэдээс200-2000 орчим ам.доллараар худалдаж авна хэмээн урьдчилан төлөвлөжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ