Үндэсний бичиг үсгийн баяр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний эхний ням гаригийг "Үндэсний бичиг соёлын өдөр" болгон тэмдэглэж эхэлсэн. Өнөө жил уг баярыг "Үндэсний бичиг соёлоо дээдэлье" уриан дор хэрэгжүүлэхээр болсон байна. Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол маргааш 11 цагт Үндэсний номын санд болно. Энэ үеэр "Судар бичгийн алтан сан" үндэсний баримтат 108 өвийн танилцуулга каталогийн нээлтийн ёслол, "Дурсамж тээсэн монгол бичиг" цагаан толгойн үзэсгэлэн, зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг Үндэсний номын санд хадгалуулахаар болжээ.

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР 2013" ХӨТӨЛБӨР

5 дугаар сарын 2 "Үндэсний бичиг үсгийн баяр" -ийн нээлтийн ёслол Монголын Үндэсний номын санд

5 дугаар сарын 2 "Зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг
МҮНС-нд хадгалуулж, гэрээ байгуулах Монголын Үндэсний номын санд

 5 дугаар сарын 2 "Судар бичгийн алтан сан" Үндэсний баримтат 108 өвийн
танилцуулга каталогийн нээлтийн ёслол Монголын Үндэсний номын санд

5 дугаар сарын 2 "Монгол бичгээ эрхэмлэгч" хувь хүн, байгууллагыг
шалгаруулж өргөмжлөл олгох арга хэмжээ Монголын Үндэсний номын санд

5 дугаар сарын 2 "Шилдэг ном 2012" номын дээжсээс гардуулах ажиллагаа Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 2 Номын худалдаа, солилцоо Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 2 "Уран бичлэгийн үзүүлбэр" арга хэмжээ Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 2 "Ганжуур Данжуурын судалгаа" Эрдэм шинжилгээний бага хурал Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 3 1000-1200 "Номын сангийн тухай хууль", "Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 3 1330-1500 "Баримтат өвийн хөтөлбөр"-ийн төслийн хэлэлцүүлэг Монголын Үндэсний номын санд

5 дугаар сарын 3 1500-1530 "Зохиогчийн эрх ба номын сан" танилцуулга, хэлэлцүүлэг Монголын Үндэсний номын санд
5 дугаар сарын 3 1400 "ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулга" ЭШ-ний бага хурал Багшийн хөгжлийн ордонд
5 дугаар сарын 6-7 "Номын сангийн шинэлэг маркетинг" сургалт Хүүхдийн номын ордонд

5 дугаар сарын 01-05-ний өдрүүдэд

900-1700 "Монголчуудын бичиг үсгийн дурсгал" үзэсгэлэн Монголын Үндэсний номын санд

"Дурсамж тээсэн монгол бичиг" үзэсгэлэн Монголын Үндэсний номын санд

"Бичиг соёл" үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хороонд тус тус болно.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ