Хоёр хүн осгожээ


Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны Одонтын гэх гудамжинд хүн нас барсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад 155 см өндөртэй, 50-55 насны эмэгтэй хүн осгож нас барсан байсныг нь шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн 11-р хороонд оршин суух 45 настай Э гэгч нь осгосон байдалтай гэрийнхээ гадаа нас барсан байсныг нь шалгаж байгаа аж. Энэ мэт золгүй хэрэг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед ихээр гардаг гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ