"БҮРД" ХХК-ийн ажилтан унаж бэртэв

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн 50 айлын гурван давхараас хүн уналаа гэх мэдээллээр цагдаа болоод онцгойгийнхон очиж шалгасан байна. Ингэхэд уг байранд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь согтуурсан үедээ найз охин Д-тэйгээ маргаж улмаар гурван давхарын тагтнаас үсэрсэн байдалтай байжээ. Улмаар гэмтсэн иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

ГССҮТ-д барилга дээрээс хүн унаж гэмтсэн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад "БҮРД" ХХК-ийн туслах ажилтан Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суух 18 настай эмэгтэй Я гэгч нь 15 давхар байшингийн цонхийг угааж байгаад 13 давхар луу унаж гэмтсэн байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны "Хөгжил" хотхонд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн зургаадугаар 53 настай эрэгтэй Б гэгч нь өөрийн эзэшлийн "Соната" маркийн автомашиндаа угаартажнас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ