Машинаа дээрэмдүүллээ гэсэн нь худлаа байжээ

Баянзүрх дүүргийн долдугаар хороо 38б байрны гадна автомашинаа дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу очиж шалгахад уг байранд оршин суух 24 настай эмэгтэй Н гэгч нь өөрийн аав 52 настай Ч-гийн эзэмшлийн "Тоёото прусс" маркийн автомашиныг үл таних хоёр эрэгтэй дээрэмдээд аваад явсан гэсэн мэдээлэл өгсөн нь худал болохыг тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ