Буриад найрагч А.Мухраевын ном Монголд хэвлэгдэв

Нэгэн үе М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд манай нэрт зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Аюурзана, Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаяр нарын хамт сурч байсан Буриадын орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Андрей Мухраевын “Запомни жизнь” буюу “Амьдралаа сана” хэмээх яруу найргийн түүвэр Монголд хэвлэгдэв. Андрей Мухраев ОХУ-ын Зохиолчдын Эвлэлийн гишүүн бөгөөд 2008 оноос хойш Буриад Улсын Соёл, шинжлэх ухааны яаманд ажиллаж байна.

Өдгөө зуугийн талыг насалсан эрхэм найрагчийн анхны албан ёсны ном ийнхүү элэг нэгт Монгол оронд хэвлэгдэж, оюутан ахуй цагийн анд найз нар болох Г.Аюурзана, О.Чинбаяр нар түүний зарим нэг шүлгүүдийг эх хэлнээ орчуулсан нь ч дээрх номонд багтжээ. Буриадын яруу найргийн өнөөгийн чиг хандлага хийгээд түүний монгол хэл дээрх орчуулгын талаар харьцуулсан судалгаа хийхэд дээрх ном ихээхэн ач холбогдолтой байна гэж номын орчуулагчид үзэж байна.

Уг номыг МОЭ-ээс эрхлэн гаргажээ.

Он пишет слез не вытирая
Одно заветное письмо
Про зов утерянного рая,
Про то, что прожито давно.

И слезы каплют на страницу,
А он склонился над столом,
Вокруг него мелькают лица,
А он все пишет о былом.

Вокруг него проходят люди,
И умирают, и живут,
И больше ничего не будет -
Быть может, только Страшный Суд.

Не сможет он остановиться -
Ему так свыше суждено...
Всё таже перед ним страница,
Всё тоже перед ним письмо.

Аз жаргалын үнэртээд л гээгдсэн сэжүүрийн тухай,
Аль эрт улираад өнгөрсөн бүхний тухай
Ийм нэгэн захидлыг тэр бичихээр
Ивлэх нулимсаа ч шудрах сөгөөгүй сууна.

Үрлэн нулимс хуудсан дээр дусч,
Өөрөө тэр ширээ тэгнэн бөхийжээ.
Энхрий дотно царайнууд дэргэд нь бүртэлзэж,
Эгнэгт алдуурсан учралуудаа тэр бүртгэж сууна.

Хажуугаар нь өчнөөн хүмүүс өнгөрч,
Хаа нэгтээ амьсгал хураацгааж, бас амьдарцгааж...
Өөр юу ч тохиох вэ дээ, одоо,
Өмнө нь зөвхөн Аймшигт шүүх л таарч мэднэ.

Тэр зогсолтгүй бичсээр л,
Тэнгэрээс түүнд ийм л тавиланг зэхжээ...

Орчуулсан Г.Аюурзана

Песнь странника
Я не ищу в судьбе тревоги,
К трудным вершинам не иду.
Мои туманные дороги
Всегда отчетливы в бреду.

Не веря снам, я в явь не верю,
Ведь рядом миражи одни,
И ощущаю, как потерю,
Все мною прожитые дни.

И полюбил я жизнь эту,
Как узник полюбил тюрьму.
Я лишь для Бога вышел к свету,
Но для людей я канул в тьму.

Бадарчны дуу
Хувь тавилангаас би айдсыг хайгаагүй
Хүрэхэд бэрх оргил өөд ч бас авираагүй.
Хүдэн татсан манант харгуй л
Хий дэмийрсэн ч тодхон үзэгднэм.

Зүүд хийгээд бодит зүйлд үл итгэнэм
Зүрхэн тушаа нил зэрэглээ.
Хуруу даран өнгөрөөсөн эгэл өдрүүдийг
Хаа ч юм гарсан гарз мэт ойлгоном.

Нарсанд суугаа хоригдол гяндандаа дасдаг шиг
Насан туршийн амьдралдаа би хайртай.
Бурханы нэр барьж олны өмнө гарсан ч
Бусдын хувьд би хэдийнэ үгүй болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ