Гарал үүслийн бичиггүй мод, мах тээвэрлэж явжээ

Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Тоёото" маркийн автомашиныг зогсооход тухайн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Н.Даваадорж гэгч нь хуурамч жолооны үнэмлэх ашиглаж явсаныг нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Хюнда" маркийн автомашиныг зогсоон шалгахадгарал үүслийн бичиггүй гурван тонн үхрийн мах тээвэрлэж явсныг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн замын цагдаагийн алба хаагчид "Хюнда" маркийн автомашиныг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цогтгэрэл гэгч гарал үүслийн бичиггүй 200 шуудай мод тээвэрлэж явсаныг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ