Холбооны өмгөөллийн газраас Б.Хурцыг албадан авчрах тушаал гаргажээ

С.Зориг агсны аллагатай холбоотой хэмээн сэжиглэгдсэн Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлсан хэргээр Англи болон Германы шоронд хоригдож байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцын асуудал дахин сөхөгджээ.

Тодруулбал 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Германы www.moz.de сайтад “Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй” гарчигтай нийтлэл гарч, үүнд Холбооны өмгөөллийн газраас Б.Хурцыг шүүхэд албадан дуудаж баривчилж авчрах тушаалыг шинээр гаргасныг онцолсон байна.

Ингээд/ www.moz.de/artikel-ansicht/dg/0/1/1133416/ сайтад нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эрхээр нь танилцуулъя.

Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй

Берлины шүүхийн танхимд шүүгдэгч К.Батын суудал хоосон байлаа.Өмнө нь Монголын тагнуулын албанд ажиллаж байсан энэ хүн улс төрийн гэмт хэрэгт холбогдох болжээ.Өмгөөлөгчид хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн танхимд ирсэн байна.Шүүгдэгч нь Холбооны улсын шүүхийн шийдвэрийн дагуу 2011 оноос хойш Монголдоо чөлөөтэй амьдарч байгаа юм. Одоо харин Холбооны өмгөөллийн газраас К.Батыг шүүхэд албадан дуудаж авчирч, баривчлах тушаалыг шинээр гаргажээ.Түүнийг хүн албадан авч явсан, хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэгт буруутгаж байгаа юм байна. Түүний энэ хэрэг нь 1998 онд Улаанбаатар хотод болсон Санжаасүрэнгийн Зоригийн үхэлтэй холбоотой юм. Энэ нь улс орныг донсолгосон хэрэг байлаа.Тухайн үедээ 2000 онд Засгийн эрхэнд гарсан МАХН гэм буруутай этгээдийг олно гэж амлаж байжээ. МАХН өгсөн амлалтаа биелүүлсэнгүй.2003 онд Европ руу зугтаж гарсан Д.Энхбатыг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр сэжиглэж байжээ. Д.Энхбат нь Францад өөр нэрээр орогнол хүсэгчээр бүртгүүлсэн байна. Тухайн үед Будапешт дахь Монголын Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан тагнуулч К.Батыг олж мэдсэн байна. Тэрээр Энхбаттай хамсаатан хоёр эмэгтэйтэй холбоотой байсан ба энэ байдлаа ашиглан 2003 оны тавдугаар сард Францын Ле Хавре хотод тэдэнтэй уулзахаар болжээ. К.Бат цагдаагийн хоёр ажилтантай хамт Д.Энхбатыг баривчлан зодож, цахилгаанд цохиулан эсэргүүцэх аргагүй болгосны дараа Брюссель хот дахь Элчин сайдын яам руу авч явжээ. Энхбатыг элчингийн байранд хэдэн хоног хорьж байгаад Берлины Тегель нисэх онгоцны буудалд ухаан алдуулсан байдалтайгаар авч ирэв. Хоёр тагнуулч түүнийг тэргэнцэртэй түрэн гаалийн хяналтын бүсээр дипломат паспорттой нууцаар гаргажээ. Ингэхдээ аюулгүй албаныханд элчин сайдын яамны гэмтэл авсан ажилтныг гэрт нь буцааж байна гэж хэлж байсан байна. Энхбатыг С.Зоригийн үхэлд буруутгаж байсан боловч тэрээр гэм буруугүй гэдгээ цөхрөлтгүй мэдүүлж байжээ. Шүүх түүний эсрэг байсан ба улсын нууцыг задруулсан хэргээр дахин яллав.2006 оны дөрөвдүгээр сард тэрээр хүнд өвчтэй шоронгоос гарсан ба тав хоногийн дараа нас барьжээ. Германы мөрдөгчид талийгаачийн гэр бүлийнхний гомдлын мөрөөр энэхүү шүүх ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. К.Батыг 2010 оны есдүгээр сард Лондонд ирэх үеэр нь баривчилсан ба нэг жилийн дараа түүнийг Герман руу илгээжээ. Үүнээс дөрвөн долоо хоногийн дараа түүнийг Холбооны улсын шүүхийн танхимын шийдвэрээр сулласан байна. Өнөөдрийн Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс түүнийг шүүхэд шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Пүрэв гаригт энэ үйл явдал үргэлжлэх болно.Харин энэ хугацаанд К.Батыг албадан ирүүлж амжих үгүй нь тодорхойгүй байна гэжээ. Эх сурвалж энэ тухай хэлэхдээ, Холбооны улсын шүүхийн шийдвэрээр Б.Хурцыг сулласан ч бүр мөсөн чөлөөлөөгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд тайлбар, мэдээлэл, баримтаа шүүхэд аваачиж өгч өөрийнхөө буруугүйг нотлох байсан. Гэвч ингээгүйгээс гадна шүүхийг үл хүндэтгэсэн. Тиймээс ийм шийдвэр гаргасан байх гэлээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ