Гурван хүн буудсан этгээд амиа хорложээ

Өчигдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ШШГЕГ-ын алба хаагч болон төлбөр нэхэгч талын хүнийг буудан хороож, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар гэмт этгээд Б.Эрдэнэсүх нь дээрх гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудаж амиа хорлосон гэнэ. ШШГЕГ-ын ажилтнуудыг өчигдөр Б.Эрдэнэсүхийнд очих үед эхнэр нь малаа туугаад гарсан бөгөөд одоо болтол сураггүй байгаа тухай ойрын эх сурвалж нь мэдээлжээ. Цагдаа нар одоогоор түүний эхнэр Д.Отгонзаяаг эрэн сурвалжилж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ