Согтуу хятад монгол залууг дайрчээ

Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтод монгол улсын иргэнийг согтуу хятад машинаараа дайрч амийг нь хохироосон хэрэг гарчээ. Уг хэрэг тус хилийн боомтын цаана буюу хятад улсын харьяанд байдаг нэгэн суманд гарсан бөгөөд талийгаач 26 настай, хүнд даацын машин барьдаг байжээ.
Хэрэг гарах үед талийгаач залуу хоёр найзтайгаа явж байсан гэнэ. Тэднийг явж байтал хүнд даацын машин барьсан согтуу хятад хурд хэтрүүлэн давхин ирж залууг дайрсан талаар хамт явж байсан хоёр найз нь хэлжээ. Тус хэрэг монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдээгүй учир хятадын талд шалгаж эхэлсэн юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ