Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар ярилцана


Өнөөдөр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр. Энэ өдрийг НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр хэмээн тунхаглажээ. Тиймээс уг өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг ивээх сантай хамтран өнөөдөр 14.00-16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгуулах аж. Өдөрлөгийн үеэр хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, зөв харилцах талаар иргэдэд мэдээлэл өгөх юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ