Зодуураар барцад гаргадаг үе өнгөрсөн

Хүчирхийллийн аль нэг хэлбэрт хоёр хүүхэд тутмын нэг, гурван эмэгтэй тутмын нэг, дөрвөн ахмад настан тутмын нэг өртөж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүл салалт, хүүхдийн өнчрөлт, хараа хяналтгүй хүүхдийн тоо олшрох зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэж байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан нийт хэргийн 58.8 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болжээ. Мөн халамж асрамжийн 55 байгууллагад хүмүүжиж буй 2000 орчим хүүхдийн 60.5 хувь нь ядуу зүдүү байдлаас , 22 хувь нь эцэг эхийн дарамтаас, 11.8 хувь нь гэр орон дахь архидалт, ажилгүйдлээс болж гэрээсээ дайжсан, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь үе тэнгийхний дарамтаас, 22 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Сүүлийн үед “Бага насны хүүхдийг хүчирхийлжээ”, “Эцэг эх нь хүүхдээ зодож дарамталсан байна”, “Хүүхдийн эрх зөрчигджээ” гэх мэт гарчгийн дор хүний санаанд оромгүй мэдээллүүд нийгэмд түгэх болсон. Архи ууж гэртээ ирээд хүүхдүүдээ зоддог, ямарч шалтгаангүй дарамталдаг, хүчээр гудамжинд зогсоож мөнгө гуйлгадаг, хүнд хүчир ажил хийлгэдэг эцэг эхчүүд, мөн бусдын хүүхдийг зоддог, дарамталдаг, хүчирхийлдэг томчуудыг анхааралдаа авч, хариуцлага тооцох цаг хэдийнэ болжээ. Ийм л орчин өнөө үед хүүхдүүдийг хүрээлсээр. Тоочоод байвал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэл өртдөг.
Ингэхэд томчууд бид яагаад энхрийхэн хүүхдүүдийнхээ сэтгэлзүй, эрүүл мэндийг сүйтгээд байгаа юм бол. Монголын хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн гашуун боловч хатуу үнэн судалгааг дээр дурдлаа. Тэд бяцхан зүрхэндээ хурсан айдас, зовлон шаналалаа томчуудад нээж, өөрийгөө ойлгуулж чадахгүй. Ийм гэр бүл өссөн хүүхэд өөрийгөө зүхэх, буруутгах, хэрцгий зан авиртай болохоос гадна зүрхэндээ хэзээ ч анихгүй насан туршийн шархтай болон үлддэг. Та өөрийгөө охин, хүүгийнхээ оронд тавиад нэг үзээрэй.
Манай улсын нийт хүн амын 48 хувийг 0-18 насныхан эзэлдэг. Аливаа улс орны эх орны ирээдүй нь хүүхдүүдийн цангинасан инээд, амьдралдаа итгэх итгэл, хөөрхөн царайнаас л харагддаг. Харамсалтай нь манай улсад хүүхэд бүрэн хамгаалагдаж, баяр хөөр, инээд баяслаар дүүрэн байна уу гэвэл, үгүй. Энэ бүхэн нь манайд хүчирхийлл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ