“Алтайн хүдэр”-ийн уурхайн ажилчин амиа алджээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас барсан хэрэг гарчээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Тус уурхайн баяжуулах V үйлдвэрийн карьерт нэг хүн нас барсан гэсэн мэдээллийн дагуу шалгаж байгаа. Талийгаач Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч байсан” гэв. Өмнө нь ч тус уурхайд осол аваар их гарч байсан юм.

Ийнхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин ажиллаж байснаас болж гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ