Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр

Жил бүрийн энэөдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг байна.НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг ажээ.Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уран дор тэмдэглэн өнгөрүүлж буй аж.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд албаны хүмүүс хэвлэлийн бага хурал зарласан байна. Хэвлэлийн бага хуралд БШУЯ, ССАЖЯ, ХАХНХЯ, ХЯ, ЭМЯ-ны сайд, дэд сайд, төлөөлөгчид хүрэлцэн ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ