Андуурч хэрэглэдэг үг, хэллэгүүд

Англи хэлийг сурах, хэрэглэх явцдаа толгой эргэм ижил, ойролцоо утгатай үгсийг дүрмийн дагуу зөв хэрэглэж байна гэдэгтээ итгэлтэй байдаг уу?

Энэ удаагийн нийтлэлээрээ эдгээр үгсийн жишээ болгон цөөн хэдийг сонгон авч тэдгээрийн хэрэглээ, ялгааг жишээ тайлбартайгаар хүргэж байна.

Alright vs All right

Ихэнхи хүмүүс alright, all right хоёрыг ялгаагүй ижил хэмээн ойлгож аль алийг нь хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ alright гэх энэ үг нь all right-ын албан бус хэлбэр гэж хэлж болно. Энэ үгийг /all right/ олон жилийн турш alright хэлбэрээр хэрэглэсээр алдаанд тооцохоо больсон байна. Тэр бүү хэл Microsoft Word дээр alright-ыг алдаа гэж үзэхгүй боловч буруу бичсэн үгийн оронд санал болгохгүй байгаа.

Нэг өгүүлбэрт энэ хоёр үгс нь бие биенээ орлож, утгын хувьд алдаа гарахгүй боловч албан ёсны хэрэглээнд та all right –ыг хэрэглэх нь илүү тохирожтой. Is everything all right, madam? Бүх зүйл зүгээр үү, хатагтай?

If vs In case

Юуны түрүүнд та өөрийгөө шалгаад тайлбарыг уншихын өмнө доорхи хоёр өгүүлбэрийн ялгааг гаргах гээд үзээрэй. I will buy some meat IF Jane comes. I will buy some meat IN CASE Jane comes. Өгүүлбэрийн утгыг харахаар ижил мэт боловч нэг том ялгаа бий.

Эхний өгүүлбэрийн хувьд: Би Jane-ийг л ирсний дараагаар мах худалдаж авна. Jane эхлээд ирнэ дараа нь би махаа худалдаж авна. Ирэхгүй тохиолдолд би худалдаж авахгүй байх нь. Хоёрдугаар өгүүлбэрийн хувьд: Би Jane-ийг ирнэ гэж бодон ирэхээс нь өмнө махаа худалдаж авна. Гэхдээ энэ тохиолдолд Jane ирэх, ирэхгүй нь чухал биш. Бас нэг анхаарах зүйл бол If clause-ийн байрыг сольж болох боловч In case clause-ийн байрыг сольж болохгүй. Жишээгээр харцгаая.

I will buy some meat IF Jane comes.

Зөв өгүүлбэр

IF Jane comes, I will buy some meat. Зөв өгүүлбэрI will buy some meat IN CASE Jane comes.

Зөв өгүүлбэр

IN CASE Jane comes, I will buy some meat.

Буруу өгүүлбэр

Say vs Tell vs Talk vs Speak

Эдгээр дөрвөн үгс нь бүгд хэлэх гэсэн утгыг илэрхийлнэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа боловч хэрэглээний ялгааг тэр бүр мэддэггүй. Доорхи жишээнд анхаарлаа хандуулаарай.

Say:

  • Direct speech /шууд хэллэг/ indirect speech /дам хэллэг/-ийн аль алинд нь ашигладаг.
    • She said that it was my last chance – Тэр хэлэхдээ энэ бол миний хамгийн сүүлийн боломж байсан гэсэн.
  • Ихэнхдээ хэнд хэлж байгааг нь дурьдахгүй үед ашиглаж болно.
    • She said that she would be late. – Тэр хоцроно гэсэн. Харин (She said me that … ) гэж бараг хэрэглэхгүй.
  • Хэрэв Say –ийн араас хэнд хэлж буйгаа дурьдахаар бол to –г хамт хэрэглэх болно.
    • I say to all the people of this great country … - Би энэ гайхалтай орны хүмүүст .... гэж хэлдэг хэмээн орчуулна.

Tell:

  • Direct speech /шууд хэллэг/ indirect speech /дам хэллэг/-ийн аль алинд нь мөн ашиглана.
    • She told me that she would be late - Тэр надад хэлэхдээ хоцроно гэсэн.
  • Tell –ийг хэрэглэж байгаа тохиолдолд бид ихэнхдээ хэнд хандан хэлж байгааг дурьдах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд бидэнд to хэрэг болохгүй.
    • He told me that Jane was at home. – Тэр надад Jane гэртээ байсан гэж хэлсэн.
  • Хэн нэгнийг ямар нэг зүйл хийхийг нь хэлж, зааварлаж байгаа тохиолдолд tell-ийг хэрэглэх нь тохиромжтой.
    • Tom’s mother told him to clean his room – Томын ээж түүнийг өрөөгөө цэвэрлэ гэсэн.
    • He told me Good morning – Тэр надад өглөөний мэнд гэж хэлсэн гэж хэрэглэдэгүй.
  • Ямар нэгэн үг, нэр, өгүүлбэр, хэллэг зэрэг тусагдахууны урд тэр бүр хэрэглэгддэггүй. Түүний оронд say -г хэрэглэх нь илүү тохиромжтой.
    • Alice said a sweet word… - Алис нялуун үг хэлсэн нь зөв боловч,
    • Alice told a naughty word … - Алис дүрсгүй үг хэлсэн гэж хэлэх нь буруу

Talk vs Speak:

  • Talk болон Speak хоёрын хооронд тийм ч том ялгаа байхгүй. Talk нь харилцан ярианы хувьд илүү албан бус байдлаар хэрэглэгддэг.
    • When she walked into the room everybody stopped talking – Түүнийг өрөөнд орох үед бүгд ярихаа больсон /чимээгүй болсон/.
  • Speak нь илүү албан, чухал нөхцөл байдал болон харилцан ярианы үед ашиглагдна.
    • After she had finished reading the letter, nobody spoke. – Түүнийг захиа уншаад дуусангууд бүгд чимээгүй байлаа.
  • Ямар нэг хэл мэддэг, тухайн хэлээр ярьдаг гэж хэлэх тохиолдолд бид зөвхөн speak-ийг сонгоно.
    • She speaks three languages fluently.– Тэр гурван хэлээр маш мундаг /эх хэл шигээ/ ярьдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ