Шилдэг хүүхдүүдийн "Гала концерт" болно


Уралдаанд гоцлол дууны төрлөөр:
- 188-р цэцэрлэг 3 настай Б.Хэрлэн
- 1 –р сургууль11 настай Ч.Мянганбаяр
- Жаргалан 6 настай М.Чингүүн нар
- Налайх 119-р сургууль 12 настай Б.Отгонцэцэг
- 75-р сургууль 13настай Б.Хонгор
- Жаргалан сургууль 6 настай Э.Хонгорзулшалгарч үлджээ.
Хамтлагийн төрлөөр:
- Жижи цэцэрлэгийн Унагалдай хамтлаг
- Галбингаа төвийн Яруу эгшиглэн хамтлаг
- 86,23,78-р сургууль Эрх цагаан унаганууд хамтлаг
- Багануур дүүргийн Мөрөөдөл хамтлаг
- Шинэ монгол сургуулийн Нэг ангийнхан хамтлаг
- 3-р сургуулийн Ахан дүүсийн Аз хамтлаг
Эдгээр шалгарсан хүүхдийн Гала концертыг ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулж үзэгчийн хүртээл болгох юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өв соёлоороо бахархах, монгол хүүхдийн үндэснийбахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулсан энэ наадам жил бүр “Эрх цагаан унага”нэрээрганц дуугаар биш олон дуугаар оролцох боломжийг олгож ХҮҮХДИЙН МОНГОЛ ДУУНЫ ҮНДЭСНИЙ ИХ НААДАМ болгон өргөжүүлэн цаашид зохион байгуулна. Энэ нь ирээдүйн хүүхэд багачуудаа монгол үндэснийхээ дууг сургаж хүмүүжүүлэх төдийгүй олон олон шинэ хүүхдийн дуу төрөх өргөн их ач холбогдолтой юм.
Ингээд 12 сарын 23-ны Гала концертонд эхний 3-н байр эзэлсэн хүүхдүүд Төрийн банкны 2000000 хүртэлх хүүхдийн хадгаламж, Тесо компанийн бүтэн жилийн бүтээгдэхүүний эрхүүдээршагнагдана. Шилдэг оролцогч хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа тус тусдаа хийж байна.
www.urlag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ