УСУГ усны үнэ нэмэх санал хүргүүлэхээр болжээ

УСУГ энэ онд 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тус газрын орлого нь 25.9 тэрбум байхад зарлага нь 36.7 тэрбум төгрөг болсон байна. Үүнийгээ УСУГ-ын дарга С.Үнэн "Сүүлийн таван жилийн хугацаанд ус ашиглалтын төлбөр нэмээгүй,гэр хорооллын иргэдэд нэг литр усыг нэг, алслагдсан хороодод хоёр төгрөгөөр борлуулдаг ч усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд найман төгрөг зарцуулдагтай холбоотой" хэмээн тайлбарлав. Тиймээс УСУГ-аас усны үнийг ялгавартай нэмэх саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Ингэхдээгэр хорооллын усны мөнгийг хэвээр нь үлдээж, орон сууцны нэг литр усыг 55 мөнгө, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр нэг шоо метр усыг 810 төгрөг, спирт, архи, шар айраг, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрынхыг 1000 төгрөг болгох саналтай байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ