Гэртээ 1000-аад тарваганы арьс хадгалж байжээ


Чингэлтэй дүүргийн долдугаар хороо Хувьсгалчдын гудамжинд 54 настай эрэгтэй хүн өөрийн амины орон сууцандаа 1000 гаруй тарваганы арьс хадгалсан байсныг илрүүлжээ.
Өнгөрсөн сард мөн БГД-ийн 4-р хороо “Голден Парк” хотхоны орчимд “Hyundai Sоnata-5”, “Хино”, “Hyundai Starex” автомашинуудыг шалгахад Орхон-Уул аймгийн харъяат иргэн 37 настай эрэгтэй Б гэгч нь 48 настай эрэгтэй А нар ньтарваганы элдээгүй арьсууд, их хэмжээний бугын эвэр авч явсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ