Орон сууцны метр кв дутуу тухай гомдол тасрахгүй байна

Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд ШӨХТГ их ирэх болсон.

Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын байцаагчаас тодруулахад "Иргэдийн гомдол нэмэгдсээр байгаа. Гомдлын дагуу тухайн байгууллагын орон сууцанд шалгалт хийгээд зөрчил илэрвэл албан шаардлага хүргүүлнэ. Нэг сарын хугацаатай албан шаардлагыг зарим барилгын компаниудад хүргүүлсэн. Харин шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Бид цаашлаад Эрүүгийн цагдаагийн газартай хамтрахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ