1.3 тэрбум төгрөгтэй тэнцэх алтыг хил гаргахыг завджээ

Замын-Үүдийн боомтоор их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсныг таслан зогсоосон байна. Тодруулбал, Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд зорчин явсан Монгол Улсын дөрвөн иргэний авч яваа ачаа тээшинд үзлэг хийснээр нийт 13 гулууз, 18 кг 91 грамм алтыг илрүүлжээ. Дээрхи алт нь дунджаар 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд уг хэрэгт холбогдсон дөрвөн иргэнийг саатуулан Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ