Бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөжээ


Өнгөрсөн хоногт хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XVI хорооны нутаг, Буянт-Ухаагийн гудамжны 26 тоот хашааны өмнө зодуулсан хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 38 настай эрэгтэй Б-г 22 настай Б, 20 настай Н нар бүлэглэн зодож, амийг нь хөнөөсөн нь тогтоогджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ