О.Магнай ерөнхий шүүгчид хандана

ШӨХТГ-т холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт Дээд шүүх хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Учир нь өнгөрсөн жил ШӨХТГ-аас “Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” компаниудыг үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмсэн хэмээн дээрх компаниудыг 17 тэрбум төгрөгөөр торгосон юм. Гэвч энэхүү шийдвэрийг дээрх компаниуд эсэргүүцэж, шүүхийн байгууллагад хандаад байсан бөгөөд гурван шатны шүүхээр тэднийг зөвтгөв.
Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай удахгүй мэдээлэл хийх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар компаниудыг торгосон тогтоолдоо хатуу байр суурьтай байж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандахаар төлөвлөж байгаа гэнэ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ