Уилл Смитийн сахиусан тэнгэрүүд

Уилл Смитийн сахиусан тэнгэрүүд болох охин Уиллов, эхнэр Жадд нар нь Хавайн аралд амарч гайхалтай өдрүүдийг өнгөрүүлж байна.
Ээж охин хоёул өдөржин далайн эргээр зугаалж сөрфинг хийж, усан спортод хэрзэрэг чадварлаг болохоо гайхуулж байгаа ажээ.
Смитийн эхнэр Жадд Пинкетт өдгөө 41 настай ч чилгэр сайхан биетэй хэвээр байгаа. Түүний бикинитэй энэ зураг Жадагийн гоо үзэсгэлэнтэй хэвээр байгааг нотолсоор байна.
Харин тэдний охин Уиллов 12 настай. Хөгжмийн ертөнцөд хүч үзэж байгаа. Түүний хоолойн чадлыг мэргэжлийн хүмүүс нэлээд үнэлдэг бөгөөд сайн дуучин болно хэмээн найдаж байгаа гэнэ.
Харин энэ гэр бүлийн эрчүүд дараагийн уран бүтээлээ хийсээр завгүй явна.
Аав хүү хоёр хамтран “ After Earth” хэмээх кинонд тоглож байгаа юм. Энэ кино нь 1000 жилийн дараах хүн төрөлхтний амьдралыг харуулах гэнэ.


Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ