Нийслэлийн төсвийн задаргааг өнөөдөр дэлгэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанаар “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталсан билээ. Төсөвт тусгаснаар Налайх дүүрэгт 778,5 сая, Багануур дүүрэг 1,04 тэрбум, Багахангай дүүрэг 139,4 сая, Сонгинохайрхан дүүрэг 6,5 тэрбум, Баянгол дүүрэг 12,9 тэрбум, Чингэлтэй дүүрэг 17,2 тэрбум, Сүхбаатар дүүрэг 219,1 тэрбум, Хан-Уул дүүрэг 181,7 тэрбум, Баянзүрх дүүрэг 175,1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин иргэдийн зүгээс батласан төсвийг нь харах гэхээр задаргаа нь байхгүй,одоогоор харуулах боломжгүй гэнэ. Энэ нь ямар учиртай вэ гэх зэргээр гомдол гаргасан байна. Тэгвэл Улаанбаатар хотын захиргаанаас твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлэл өгч, “Нэгтгэж байна. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид, намын бүлгүүдээс санал гаргаж нэмдэг. Нийслэлийн төсвийг маргааш файл хэлбэрээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ