Ц.Мөнхбаярыг 67 сая төгрөг авсныг тогтоожээ

Төрийн ордны гадаа зэвсэг хэрэглээд баригдсан Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Хэргийг хянах явцад түүнийг ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогджээ.
Уг хэргийг Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг хороохыг завдсан мөн 177.1 буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ