Муу л бол зүүн талын хар овоохой гэдэг шиг Ц.Мянганбаяр буруугүй гэв


Жил бүрийн "Гоёл" наадмаас төрөн гарсан топ моделиудыг алтны магнат Ц.Мянганбаяртай ямар нэгэн хэмжээгээр холбоо сүлбээтэй байж таараа гэх сэжиг олон хүн байдаг гэх.
Тэгвэл энэ жилийн “Гоёл-2014” наадмын “топ”-оор шалгарсан С.Ариунбилэг энэ тараар няцаалт хийжээ. Тэрээр "Муу л бол зүүн талын хар овоохой гэдэг. Ц.Мянганбаяр захирал 25-н жилийн өмнөөс дизайнеруудын холбоог авч явж байгаа хүн. Жил бүрийн гоёл наадамдшүүгчээр ажиллахаас гадна мөн зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр ажилладаг. Энэ жилийн “Топ”-ын өргөмжлөлийг хүртсэн маань Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй огт холбоогүй гэдгийг онцлон хэлмээр байна." хэмээжээ.
13 наснаасаа эхэлж загвар өмсөж эхэлсэн тэрээр “Гоёл” наадамд 12 жилийн турш оролцохдоо хэзээ ч шагнал горьдож оролцож байгаагүй гэнэ шүү. Түүний өндөр 176 см, биеийн харьцаа 86-62-91.
Анагаах ухааны нүүр, ам, судлалын сургуулийг их эмчээр төгссөн энэ бүсгүй мэргэжлээрээ ажиллаж бусдад хүндлэгдсэн эмч болохыг хүсдэг бөгөөд нөхөр охины хамт амьдардаг гэнэ. Түүний нөхрийг О.Золбаяр гэдэг. Програмист мэргэжилтэй хувийн компанид ажилладаг, эгэл жирийн залуу юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ