МИАТ-ын инженерүүдийн эрхийг хасчээ

Өнгөрсөн сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Бойнг-767” онгоц тосны банкны тагаа таглахаа мартсан гэх шалтгаанаар эргэж буусан. Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газраас уг хэрэгт хариуцлага тооцож, алдаа гаргасан хоёр инженерийн онгоц засварлах эрхийг хассан байна.

Тус нислэг ОМ-301 аялалын дугаартай байсан бөгөөд хэрвээ энэ байдлаар онгоц агаарт жаахан удсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ